Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 2: Дотоод цагийн хүрдэн

Сэтгэлийн Мөн Чанараа Нээхүй, Боть 2: Дотоод цагийн хүрдэн

$29.99

Цагийн хүрдний зам та бидэнд өөрсдийн дотоод чадварыг амьдруулах хийгээд энэ ертөнцийг энх амгалан цогцолсон газар болгоход өөрсдийн зүгээс хувь нэмрээ  оруулахад тань зориулсан гүнзгий чадварлаг аргуудыг санал болгож байна. Энэхүү ер бусын гайхамшигтай зам анх удаа ийнхүү алхам бүрийг таниулсан ном болон гарч байгаа бөгөөд үнэн сүжигт шавь нарт эдгээр төгс хийгээд ховорхон олдох системээр амжилттай дадуулан ахих бүтээлч чадварлаг замыг зааж өгч байгаа билээ. 30 гаруй жилийн турш Төвөдийн бүх гол урсгалуудын 25 гаруй хийдэд эрчимтэй суралцсан Ханбрүл Ринбүчи Бурханы сургаалын шимийг ухааран секторын аливаа хязгаарыг арилгахад туслах өргөн ойлголтыг танд санал болгож байна. Хоёрдугаар ботьдоо Ринбүчи бидний хувийн мэдрэмж дэх дотоод үнэн мөн чанарыг таниулахдаа асрахуй ба энэрхүйд үндэслэсэн байгалын хуулийг онцлох замыг баримталжээ. Хоёр мянга гаруй жилийн өмнөөс уламжилсан бөгөөд энэ хооронд туршигдан батлагдсаар ирсэн эртний мэргэн ухаан болох Цагийн хүрдний гүнзгий замыг Жонангийн урсгалд хэрхэн дадуулан үйлддэг заншлын дагуу та биднийг тэр залуурдах болно. Жинхэнэ авралыг одуулах үнэн эх сурвалж дээр суурилах замаар Ринбүчи бидэнд Бодьсадва Майдарын өргөн үзлийн сургаалын дагуу сэтгэлийн мөн чанараа илрүүлэхийн тулд Шандон Төв Үзлийн ялгамжаат ухааныг сэтгэлдээ хэрхэн бүрэлдүүлэхийг үзүүлэх болно. Дараа нь тэрбээр Цагийн хүрдний Урьдчилсан бэлтгэлийн  зэргийн дадлагад орох зааврыг болон Ханьсашгүй Дандарын бясалгалын ховор аргуудад биеэ хэрхэн бэлтгэхийг та бидэнд таниулах болно.  ГАРЧИГ Дээрхийн Гэгээн Жигмэд Доржийн ҮгсБатламжТанилцуулга НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: АВРАЛЫН ЖИНХЭНЭ ЭХ БУЛАГТ ТҮШИГЛЭХҮЙ 1 Цагийн хүрдэн - Амгалан Зохирлын зам2 Жонан- Шамбалын урсгалтай Барилдлага Тогтоох3 Үнэн Номын Багшийг Дагахуй4 Гурван Эрдэнэд Аврал Одуулах - Бүхий л замд орохуйн Үндэс ХОЁРДУГААР БҮЛЭГ: БОДЬСАДВЫН ЗАМД ОРОХУЙ 5 Хайр Энэрлийн Сэтгэлээр Ялгаварт Үзлийг Ялах6 Бодь Төрүүлэх- Гэгээрлийн Дээд Сэтгэл7 Өглөгөөр Шуналыг Арилгах8 Ёс Суртахуунаар Явдал Мөрөө Засах9 Бэрхшээлтэй тулах Тэвчээр10 Баяр Шамдалаар Зорьсондоо Хүрэх11 Бясалгалаар Үнэнийг Ажиглах12 Шандон Үзлээр Билгүүнийг Хөгжүүлэх13 Орчин Тойрондоо Тусыг Бүтээх ГУРАВДУГААР БҮЛЭГ: ТАРНИЙН ЁСОНД СЭТГЭЛИЙГ БЭЛТГЭХ 14 Цагийн хүрдэнг хэрхэн дадлага болгох15 Итгэл одуулж Бодь үүсгэх Урьдатгал Дадлагууд16 Базарсадын Ариусгал17 Орчлонг Мандалд өргөж Буянаа Арвижуулах ХАВСРАЛТ 1 Судар дандарын ёсны Жонан-Шамбалын Дамжлага2 Тусад Гэтлэхүйн Сахилууд3 Бодьсадвын Санваар4 Жод - Өөрийг Энхрийлэгч Мунхагийн Чөтгөрийг Хяргах Ёс5 Хоёрдугаар Ботийн Дүгнэлт Зохиогчийн Тухай Зохиогч Шар Ханбрүл Ринбүчи Жампэл Лодойн тухай: Ханбрүл Ринбүчи Жампэл Лодой бол Зогдэнгийн сүсэг бишрэлийн удирдагч үүсгэн байгуулагч билээ. Цагийн хүрдний аугаа мастер Агваан Чойжин Жямцын хоёрдугаар дүрийн хувилгаан болон төрсөн түүний жинхэнэ хэн болохыг багад нь нууцлах зайлшгүй шаардлага гарсны улмаас амьдралынхаа эхний 20 жилийг Төвөдөд сарлаг маллагчийн амьдралаар өнгөрөөсөн тэрбээр тарни маанийг үргэлж уншиж өссөн ажээ. Эцэг эхээс аугаа Бодьсадва нарын түүхийг сонсож бишрэх болсон  бөгөөд эцэстээ гэрээс гарч яван Төвөдийн Буддын шашны олон урсгалын хорин тав гаруй багшаас номын рашаан хүртэж боловсролыг олжээ. Аль ч ёсыг үл ялгаварлах Риме үзэлтэйнхээ ачаар Риме Мастер цолын удалгүй хүртэж, Акашагарба Бодьсадвын хувилгаан Агваан Чойжин Жямцын дүрийн хувилгаан гэдгээ олонд ил болгон таниулж олон ургалч үзлийнхээ дундаас голлох урсгал болох Жонан-Шамбалын Цагийн хүрдний урсгалын уламжлал хадгалагч гэдгээ батлан харуулах болсон байна. Цагийн хүрдний сургаал бол Бурхан багшийн сургаалын хамгийн оргил очирт хөлгөний сургаал бөгөөд сав шим ертөнцийн зохиролыг гүнзгий аргаар үзүүлсэн тул улмаар өөрийн сэтгэлийн гүн дэх нандин мөн чанарыг илрүүлэн гаргаж амгалан энхийн Алтан Эринийг \Зогдэн\ байгуулах сургаал билээ.

Show More Show Less